Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 9-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2024 оны 9-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2024 оны 9-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 15.6-17.0 градус дулаан, бусад сумдад 7.9-14.2 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 31, Тооройд 30, Халиунд 28, Алтай, Бигэр, Дэлгэрт 27 градус дулаан, Жаргалан, Дарив, Төгрөгт 25, бусад сумдад 19-24 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Есөнбулагт -6, Жаргалан, Тайшир, Чандманьд -5, Тонхил, Гуулин, Дарив, Цогт, Цээл, Эрдэнэд -4, Дэлгэрт -3, бусад сумдад 1-5 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 18-21 градус дулаан, бусад нутгаар 11-18 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 49, Шарга, Бигэр, Алтайд 48, Жаргалан, Халиунд 47, Цээлд 46, Хөхморьт, Дэлгэрт 45, Гуулинд 44, бусад сумдад 38-42 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Есөнбулаг, Эрдэнэд -8, Чандманьд -7, Бугат, Жаргалан, Цогт, Цээлд -6, Тонхил, Баян-Уул, Дэлгэр, Тайширт -5, Гуулин, Даривт -4, бусад сумдад 0-3 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд ихэнх нутгийг хамарсан ба Халиунд 20.9 мм, Цогтод 13.6 мм, Бигэрт 7.8 мм, Есөнбулагт 7.7 мм, Дэлгэрт 7.3 мм, Гуулинд 6.9 мм, Баян-Уулд 4.1 мм, Төгрөгт 2.7 мм, Хөхморьтод 1.7 мм, Тооройд 1.6 мм, Тонхилд 0.4 мм, Чандманьд 0.3 мм, Эрдэнэд 0.1 мм, Бугат, Дарив, Жаргалан, Тайширт 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумдад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Шаргад 20 м/с, Есөнбулагт 19 м/с, Бугат, Тонхилд 17 м/с, Хөхморьтод 16 м/с, бусад газруудад 9-15 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-9 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж сайн.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдлын мэдээгээр мал хорогдсон гэсэн мэдээ багийн дарга нараас ирээгүй байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал залаалалтын үе шат жигдэрч, ихэнх нутгаар цэцэглэлт, Үрийн боловсролт, хаталт хагдралт ажиглагдаж байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /